Өнөөдөр сонины "Нэртэй хүний зүстэй охин" буланд Э.Энхмаагийн бичсэн "С.Оюун:Би Зориг ахын албан бус нарийн бичиг нь байлаа" гэдэг нийтлэлээс таалагдсан хэсгээ чирээд оруулаад ирлээ. Уучлаарай.
-Дэрсхэн өссөн гурван хүүхдэд багын хөгжилтэй дурсамжууд их байдаг байлгүй.
Би ч ярихдаа маруухан даа. Аав Москвад дэд докторын зэрэг хамгаалахаар сурч байхад ээж аав руу явах болов. Тэгэхдээ Баяр ахыг авч явахаар болж л дээ. Тэрийгээ Зориг ах бид 2оос нуугаад.
Xэлчихвэл бид хоёр дагана гэж шүү дээ. Ах бид хоёрыг хамаатны ахтай үлдээсэн. Ээжийг галт тэрэгний буудлаас гаргаж өгч явахгүй юу. Тухайн үед 48-н чихэр хамгийн гоё нь. Ээж Зориг ах бид хоёрт нэг, нэг кг чихэр авч өгсөн. ТЭгээд Баяраа ахыг үнсэх гэж байгаа юм болоод цонхоороо аваад орчихсон. Галт тэрэг явна биз дээ. Тэгэхэд нь би ахыг явж байгаа юм байна гэж бодож зогслоо. Харин Зориг аx галт тэрэгний замаар ууттай чихрээ шидэж уурлаад, уйлаад маш их эсэргүүцэж байсан. Хаая тариа хийлгэх болоxод би зүгээр л тариулчихдаг. Манай Зориг ах тариулахгүй гээд орон доогуур орно, цаг энэ тэрээ авч шиддэг их шартай хүүхэд байсан. Бидний зан чанарт ийм ялгаа бий.
Эрдэнэшиш мөөгтэй тарт
17 hours ago

