Thursday, August 25, 2011

Манай 2 нэг нэг амжилттай.

Том хүү маань өчигдөр анх удаа өрөөндөө дүүтэйгээ үлдэхээс айлгүй номоо уншаад үлдсэн.  Динза комиксоо бариад, орондоо уншаад үлдсэн.  Би бүр бөөн баяр.

Бага хүү болохоор өглөө бид нараас эрт босоод, орноосоо буугаад том өрөө рүү явчихаад, хүрч ирж бид нарыг сэрээсэн.  Урьд нь орноосоо босохдоо заавал намайг сэрээдэг хүн харин зүгээр босчихсон байхаар нь бас бөөн баяр.

2 comments:

  1. ямар энгийн мөртлөө нандин мөчүүд вэ? ээж болгон ийм гярхай байдаг юм уу:-)

    ReplyDelete
  2. Ээж болгон гярхай байгаа, тэгсэн мөртөө заримдаа аймар том юм ч анзаараагүй сууж байдийн.

    ReplyDelete