3 настай хүүхдэд эцэг эх байх нь тэвчээр шаарддаг! - хоолны ширээ бол хэцүү асуудал. Таны хүүхэд хоолоо идэхгүй байх, ногоогоо ялгаж орхих, эсвэл хэдэн долоо хоногийн турш зөвхөн цагаан өнгөтэйг нь идэх мэтээр аашилж болно. 3 настай хүүхдүүдийн хувьд энэ нь энгийн нэг байдаг зүйл гэдгийг санаарай..... гэнэээ.....
source: www.babycenter.com
Yech ... Peas
Parenting a preschooler demands patience — perhaps nowhere more than at the dining table. Your child may skip meals, pick at her veggies, or eat only white-colored foods for weeks on end. These erratic eating habits are perfectly normal, especially at this age.
...Манай бага одоо болтол хоолоо ялгаж иддэг юм. Би эхлээд нэг их хүчлэхгүй орхиж байсанаа, дараа нь "лууван нүдэнд сайн, чи хол юм хардаг болно, байцаа чадалтай болгоно" гэх мэтээр хэсэг идүүлсэн байх. Одоо болохоор тэр арга нь нөлөөлөхөө болиод ("би чадалтай болохгүй ээ" гээд байгаа хүүхдийг яах вэ дээ) би халбага халбагаар хоолыг нь өгөхдөө дунд нь нууж энэ тэр өгдийн.
Заримдаа болохоор "За за, тэгвэл идэхээ больчих, дараа нь өөрөө хоолоо хийж идээрэй" гээд хураачихаар намайг уурлаж байна гээд идчихдийн. Аймар харгис ээж байгаа биз :-)
Манай 2 бас ногоог үзэн яддагий шд. Будаа төмсний нухаштай хуурга хийлээ гэхэд будаа төмсийг нь идчихээд хоолыг нь үлдээдэг ч юмуу. Заавал нэг юмыг нь ялгаж иднэ. Бүр хүүхдийн зан юм шиг байгаам даа. Одоо яая гэхэв. Би багадаа аймаар хоолонд муу хүүхэд байсан. Жаахан их хоол ам руу орчихоор огиод л сүйд майд болдог. Тэгсэн teenager болонгуутаа л мөнхийн өлсгөлөн болций шд. Одоо 2 хүүхдээ тэгэх юм байлгүй гэж бодоод өөрийгөө тайвшруулдаг болсон.
ReplyDeleteманай хүүгийн хамгийн дуртай зүйл нь бол төмс, дараан кимбаб.
ReplyDeleteМахыг харин бараг идэхгүй дээ. ганц хэрчим идүүлэх гэж бөөн юм болно шүү дээ.
Naraa,
ReplyDeleteneeree teenager bolohoor huuhduud aygui ih iddiin baina lee :-) manai duu l hool neheed baidag baisan.
Bubug,
manai 2 bol nileen mahsag, nogoo idehgui sanaatai 2.
Манайх 3 халбаганы дүрэм мөрддөг юм... Хоолны дараа амттан иднэ гэвэл ямар ч хоолыг ядаж 3 халбага иднэ гэж... Эхлээд бөөн эсэргүүцэл байснаа сүүлийн үед өгсөнийг идээд байх шинжтэй болчихсон шүү. Эцэг эх нь нэлээн тэвчээртэй бууж өгөхгүй л байх ёстой юм шиг байгаа юм. Гуравхан халбага гэхээр бүгдийг нь ид гэснээс арай зөөлөн сонстдог бололтой. Нөгөө талаар нөгөө дургүй гээд байгаа хоолондоо дуртай болох тал ч бий (дургүй гэдэг нь сайн амсаж үзээгүй байж дүгнэсэн хэрэг шүү дээ...)
ReplyDeletePeak ээ, 3 халбаганы дүрэм чинь их дажгүйн байна, хэрэгжүүлнээ.
ReplyDelete