2 хүүгээ хамт зуны цэцэрлэгт өгчихсөн юм. Мэдээж манай том хүү цэцэрлэгт байгаа бусад хүүхдээс 1, 2 насаар ах байгаа л даа. Тэгсэн өөр нэг хүүхэд багшдаа нэг тоглоомоо "Битгий өөр хүүхэд тоглуулаарай" гэж захичихаад өөр тийшээ явсан юм байна л даа. Тэрнийг нь багш нь мартчихаж. Тэгсэн өөр хүүхэд нөгөө тоглоомоор нь тоглоод, багш нь мэдчихээд "Яанаа одоо?" гэсэн чинь том хүү ингэсэн гэнээ.
- Багшаа, Батаа машинд их дуртай юм чинь би машин өгчихье гээд
нөгөө хүүхэд нь орж ирэнгүүт нь өөдөөс нь
- Батаа, агаан дүү, хараа! ёстой гоё машин байгаа биз, агаа нь чамд хадгалсын, май энүүгээр тоглоорой гээд өгчихсөн гэсэн. Ха ха.
Тэгээд багш нь: муухан ээжээс л илүү агаа байгаа юм даа гэсэн :-)
0 comments:
Post a Comment