Thursday, August 04, 2011

Captain America

Өчигдөр энэ киног 2 хүүтэйгээ үзсэн юм.  Эхлээд бага хүү явах жоохон дургүй байсанаа намайг  "Нэг гараараа ингэж цохиол байшин нураачихдаг" гэсэн чинь явахаар болсон.  Манай 2 чинь иймэрхүү кинонд  хачин дуртай, тэгсэн энэ киноны хүүхэлдэй нь байдийн гэнээ.  Би аминдаа 2  хүүдээ гоё кино оллоо гэж бодсон чинь.

Хаа очиж Өргөө кино театрийн 3Д шил нь хөнгөн, бас билетийн тоогоор өгнө энэ тэр гэхгүй байна.  Над шиг нэг том хүн, нэг хүүхдийн билет гээд багыгаа авч ордог хүнд бол амар юм байна лээ.  Бас гадуураа гялгар ууттай байсан нь их дажгүй санагдсан.

Киноны дараа болсон яриа:

-Ээжээ та энэ киног ийм гоё гэж яаж мэдсийн?
- Ээж нь сурталчилгааг нь харсиймаа
- Хэзээ харсийн, өнөөдөр үү?
- Тийм
- Ажил дээрээ харсийм уу?
- Тийм ээ

- Ээжээ, нөгөө байшин нураадаг нь гарахгүй байна ш дээ

- Өнөөдөр гоё кино үзсэн, ээжээ Ахмад юу билээ?
- Америк
- Ааваа, та Ахмад Америк гэж англиар бичиж чадах уу?
(ээж нь бичиж чаддаггүй юм уу хаашаа юм :-) )
- Captain Americ л гэх байх даа
- Тэгвэл iPad дээр бичээд өгөөрэй, би тоглоом нь байна уу, хайж үзье.

3 comments:

  1. Их хөөрхөн юмаа. Танай 2 хэдтэй вэ

    ReplyDelete
  2. Tom n 7 nastai, baga n odoo 4 hurch baina.

    ReplyDelete