Tuesday, September 13, 2011

Бага хүүгийн яриа

Бага хүү одоо их сониуч үедээ явж байгаа.  Яагаад , яагаад л гээд байна.  Заримдаа ч тэсвэр алдаад нэг загиначихгээл...

Өчигдөр орой гэртээ орж явсан чинь харин
- Ээжээ, бороо яагаад олон өнгөтэй байдаггүйн бол? гэсэн
Дотроо ч баахан л юм бодлоо, ямар усны молекул, атомын бүтэц, гэрлийн хугарал энэ тэр ярилтай биш, тэгээл
- Нээрээ яагаад олон өнгөтэй байдаггүй юм болоо? гээд эргүүлээд асуучихсан.
- Аан, би мэдлээ! гэж байна
- За?
- Бороо халуун ордог болохоор ганц л өнгөтэй байдийн байна гэсэн!  Юу гэж байгаан бүү мэд.
- Тийм байхаа, л гэсэн
Тэгээд би ер нь асууя гэж бодоод.
- Миний хүү, ус ямар өнгөтэй байдийн?
- Цэнхэр
- Тэгвэл бороо цэнхэр өнгөтэй юм байна тээ?
- Тийн, гэсэн

0 comments:

Post a Comment