Thursday, October 27, 2011

Дүүгээ цэцэрлэгээс авч байгаа :-)

Манай том энэ долоо хоногоос дүүгээ цэцэрлэгээс авч байгаа :-)
Мань мэтийн дүү нараа авч байсанаас нилээн ондоо л доо.  Нөхөр бид 2 том хүүгээ өдөр өнжүүлэхээс нь авчихаад, хамтдаа бага хүүгийн цэцэрлэг явдаг юм.  Тэгээд цэцэрлэгт нь очихоор багш нь хувцаслаж өгөөд гаргадаг юм.
Тэгсэн харин энэ 7 хоногоос, том хүү
- Аав та 2 машиндаа хүлээж бай, би авчихаад ирье гэсэн.  Ороод удаад байхаар нь эхний 2 өдөр тэсэлгүй буугаад очсон чинь
- Ээж цаашаа бай гэж хөөгдөөд.
Өчигдөр тэгсэн чинь харин машинаас буухынхаа өмнө
- Ээж одоо байж л бай л даа, удсан ч гэсэн бид 2 гараад л ирнэ ш дээ гэсэн.

0 comments:

Post a Comment