Monday, November 28, 2011

Ууртай ээж

Саяхан 2 удаа хүү нараасаа шүүмжлэл сонссон :-)
Эхнийх нь бага хүүтэйгээ хоёулаа гэртээ сууж байгаад хүүгээ эрхлүүлээд
- Ээж нь хүүдээ хайртай шүү! гэсэн чинь өөдөөс харин
- Манай ээж аягүй сонин хайрладаг, тээ? гэнээ
- Яаж?
- Нэг хайрлаал, нэг уурлаал, нэг хайрлаал, нэг уурлаал гэсэн.

Дараагийнх нь бас л гэртээ сууж байхдаа хөмсгөө зангидсан юм шиг байгаа юм, том хүү
- Ээж заримдаа нээх гоё хөгжилтэй, заримдаа ууртай байдийн! гэсэн.

Би ер нь бол нервтэй үедээ дуугай байхийг хичээдэг, гэхдээ л хүн юм болсон хойно уурлана.  Уурлахдаа, та 2 энийгээ хураасангүй, ингэсэнгүй гэж уурлачих гээд байдаг юм.  Одоо ер нь өөрийгөө илүү хянаж байгаа.

2 comments:

  1. Uurtai eej haachsan be???

    ReplyDelete
  2. Ganaa egchee, uurtai eej baij l baigaa shuu! :-)

    ReplyDelete