2 оны зааг дээр албаны ажил ихдээд, өөр юманд цаг зав гаргах чадалгүй гүйж байсан чинь харин нэг сэтгэл сэргээсэн юм болсон.
Бага хүүгийн цэцэрлэг үүдэндээ жижигхэн өрөөтэй, орой аав ээжийг нь очихоор багш хүүхдийг хувцаслатал хүлээдэг өрөө. Тэр өрөөнд анги ангийн мэдээллийн самбар байдаг юм. Нэг орой хүлээнгээ хүүгийнхээ ангийн самбарыг харж байсан чинь "Хүүхдээ хэрхэн өөртөө итгэлтэй болгох вэ?" гээд нийтлэл байна. Уншаад байсан чинь яг л би орчуулсан юм шиг анзаарагдаад явчлаа. Дэрэвгэр плаж ... энэ тэр гээл яг л би бичиж байсийм шиг...
Тэгээд сая блогоо ухаж байж линкийг нь эндээс оллоо.
Миний нэг пост тэнд байраа олжээ. Ямар ч байсан хүнд хэрэг болсон л юм байна. Зөвөлгөө хэсгээ арай илүү орчуулж байя гэж бодлоо.
xuugee demjih talaar unshlaa oilgoloo thx :)
ReplyDeleteZugeer zz.
ReplyDelete