Wednesday, January 25, 2012

Хүүгийнхээ төрсөн оныг зөрүүлсэн байвал яах уу? :-)

Ээжүүд хүүхдийнхээ төрсөн өдрийг мартсан тухай яриа сонсоод ер итгэдэггүй байж билээ.
Би өөрөө тийм ч айхтар мартамхай биш, бас ч янз бүрийн огноо санахдаа сайныг хэлэх үү?

Өнөө өглөө 2 хүүгээ өрхийн эмнэлэгт үзүүлэх гээд явсан юм.  Өрхийн эмнэлэг сайжирчээ, нэг програм байгаа бололтой, шууд л регистрийн дугаар асууж байна.  Би 2 хүүгийнхээ регистрийг цээжээрээ мэддэг болохоор XX08ДДДДДД гээл эхэллээ.
"Бүртгэгдээгүй байна!" гэхээр нь дэвтэр хадгалдаг өрөөнөөс нь 2008 гэсэн баахан дэвтрийг шүүлээ. Хүүгийн нэртэй дэвтэр байдаггүй ээ. 
Тэгээд  эрүүл мэндийн даатгалын дэвтрийг нь үзүүлчихье гэж бодоод гаргаад ирсэн чинь 2007 онд төрсөнийг нь 2008 гээд баахан андуурчихсан байгаам даа.  Яаж андуурахаараа тэгдэг байнаа.

2 comments:

  1. Би саяхан хоёр хүүгийнхээ жилийг бодоод олдоггүй. Надтай ивээл юм даг гэж бодоод бас санаанд ордоггүй. Нэтээс хуучны тоолол шүүлээ олддоггүй. 90 оны домогт цагаан морин жилээс хойш хуруугаараа тоолж байж жилийг нь тогтоож байгаа юм даа.

    ReplyDelete
  2. Bi tegvel gantsaaraa bish l yum baina.

    ReplyDelete